Италийн гутлын нэртэй компани Vibram хөлийн бээлий гэмээр FiveFingers гэдэг гутлыг худалдаанд гаргажээ. Харахад гутал гэхэд хэцүү ч түүний зориулалт нь гутлынхтай адил. Та үүнийг гадуур ч өмсөөд явж болно. Гэхдээ үүнийг уулын спорт, явган аялал, гүйлт, усан спортын тамирчдад нэн тохиромжтой гэж үзэж байна. Тэнд энд гээд байлгүй хэрэв та ичихгүй бол хаана ч өмсөөд явахад боломжтойгоор хийгдсэн байна. Та бүхэн харж байгаа байх хөлийн хэлбэрийг дуурайлган хийсэн, хөлд эвтэйхэн резинэн материалаар хийжээ. Энэ гутлын ул нь 1,5 мм зузаантай, ус үл нэвтрэх, халуун хүйтэнг бага дамжуулдаг. Анх өмсөхөд жоохон эвгүй байж магад. Энэ гутлыг эхний долоо хоног 1-2 цаг өмсөж хөлөн дөө дасгах хэрэгтэй юм байна.
Энэхүү гутлыг өмссөн хүмүүс ам сайтай байна. Тэр тусмаа ууланд авирагч, явган аяллын тамирчид. Биеийн тэнцвэр, хөдөлгөөний хурд сайжирч, хөлийн булчингуудын хөгжилд сайнаар нөлөөлнө. Энэ гутлыг өмссөн үед юун дээр явж байгаагаа мэдэрч болно. Яг л хөл нүцгэн явж байгаа юм шиг хэрнээ ямар ч өвдөлт мэдрэхгүй. Италичууд гутлаараа дэлхийд алдартай харин одоо шинэ содон бас эрүүл мэндэд тустай гутлаараа алдартай болж байна даа.
0 comments:
Post a Comment