E-shop

Манай дэлгүүр нь сүүлийн үед мода болж буй загвар дизайнтай бээлий болон хувцасыг танд санал болгож байна. Манайхаар борлогдож буй бараанууд нь маш сайн чанарын түүхий эд материалыг ашиглан үйлдвэрлэгдсэн бараанууд учир та чанарт эргэлзэх хэрэггүй шүү.

Wednesday, November 10, 2010

Таны танин мэдэхүйд - Холбоо төрөл


Холбоо төрөл нь хүний амьдралын явцад үүсэх талтай төрлийн хэлхээ юм. Өөрөөр хэлбэл яг төрсөн ураг төрөл биш боловч гарцаа байхгүй нэг гэрийнхэн болж хамтарн амьдарч аав ээж ахан дүүсийн холбоотой явах болсон хүмүүсийн хэлхээг хэлдэг байна.
Холбоо төрөл гэж харь удмын хүнтэй гэр төрөл болж төрөлсөн холбогдсон хүмүүсийн хэлхээг хэлнэ.
Гэр төрөл гэж төрсөн ураг амь ураг төрөл биш ч гэсэн аав, ээж, үр хүүхэд гурвын аль нэгний ураг хүйн сэжмээр холбогдсон хүмүүстэйгээ төрөлссөнийг гэр төрөл гэнэ. Гэр төрөл гэж төрсөн ураг амь ураг төрөл биш ч гэсэн аав, ээж, үр хүүхэд гурвын аль нэгний ураг хүйн сэжмээр холбогдсон хүмүүстэйгээ төрөлссөнийг гэр төрөл гэнэ.
Холбоо төрөл нь дараах байдлаас үүсч болно.
1.    Дахин гэрлэлт үүссэнээс
2.    Давхар гэрлэлт үүссэнээс
3.    Өргөө төрөл бүрдсэнээс
4.    Асралт төрөл бүрдсэнээс
5.    Хуурай төрөл бололцсоноос
Холбоо төрөл нь тухайн үедээ л байх төрөл бөгөөд дараах үедээ удамшин үлдэх буюу эсвэл орхигдон арилдаг төрөл юм.
    Дахин гэрлэлт:  ямар нэгэн учир шалтгаанаар дахин нөхөр, эхнэр авч ураг барилдан гэрлэхийг дахин гэрлэлт гэнэ.
    1 дэх гэрлэлт – ариун гэр бүл – авааль
    2 дахь гэрлэлт – эвлэг гэр бүл – эвлэг
    3 дахь гэрлэлт – холион гэр бүл – хойт
    Үүнээс цааш завруул гэр бүл хэмээн нэрэлэнэ.
    Давхар гэр бүл: эр буюу эм нь нэгэн зэрэг олон эхнэр буюу нөхөртэй гэрлэн ураг барилдахыг давхар гэрлэлт гэнэ.
    1 дэх эхнэр буюу нөхөр – авааль
    2 дахь эхнэр буюу нөхөр – бага 

    3 дахь эхнэр буюу нөхөр – жаахан .  Үүнээс олон бол дагуул хэмээн нэрлэнэ. 
Ургийн бичиг 

Монголчууд бид овгоон сэргээн хэрэглэх болсонтой уялдуулан нилээд хэдэн жил янз бүрээр оролдон байна. Зарим нь угийн бичиг, нэг хэсэг нь овгын бичиг, нөгөө хэсэг нь удмын бичиг, нилээд олонхи нь ургын бичиг, түүх, зурлага, шастир гэх мэтээр олон талаар зурж бичиж байгаа нь цаашид анхаарах нэг рзүйл асуудал мэт санагдана.
Тэгэхлээр Монголчууд бид ураг удмын бичиг зурлага гэсэн нэгэн ойлголтонд орж ураг удмын зурлага, шастир гэсэн хоёрхон зүйлийг хөтөлбөл амар бөгөөд ойлгомжтой хойч үед маань үлдэц сайтайн дээр эмх цэгцтэй болов уу хэмээн бодогдоно. Цаашид бид бүгд “ Ургийн бичиг”  хэмээн нэг мөр ганцхан нэрээр тогтсугай гэж хүсье.
Ургийн бичгийг дараах хэлбэрээр хөтөлбөл боломжийн мэт санагдана.
1.    Ураг удмын товч дэлгэц хүснэгт
2.    Ураг удмын хэлхээ зурлага
3.    Ураг удмын түүхэн шастир бичвэр гэсэн гурван зүйл дэвтэр байх ба дээрхи хүснэгт, зурлага, шастир гурвыг үйлдэхдээ ураг удмын үе мөч мөчлөгөөрөө тодорхой таслан хийх нь ирээдүй хойчдоо ашигтай тод тодорхой болно гэдгийг ухаарах бизээ.
Ургийн бичиг нь удмын 3 мөчөөс бүрдэх удмын нэгэн мөчлөгт хүрэхэд 1000 гаруй жилийн бичлэг түүх шастир, томоохон зурлага, дэлгэц болох учир нэгэн дэлгэц хүснэгт, удмын нэгэн боодол хуйлдас зурлага, хэд хэдэн боть түүх шастир ном болох юм.

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment