Бид бүгд л үнэртэн гоо сайхны дэлгүүрээс сүрчиг худалдан авахдаа сонголт хийх амаргүй асуудалтай тулгардаг. Сүрчиг бүрээс шингээсэн тэстерүүдийг үнэртэж үзсээр сүүлдээ толгой эргэж гүйцдэг. Perfume, Toilet Water…гээд сүрчигний олон төрөл нь зөвхөн үнээрээ ялгаатай бус. Сүрчиг худалдан авахдаа зайлшгүй анхаарах ёстой зүйл бол концентрац, орц найрлага нь. Үнэртэн, сүрчигний бүх төрлүүд нь спирт, анхилуун үнэр гаргагч бодисын орц найрлагаасаа хамаараад ялгаатай байна. Мөн сүрчигний үнэрт огт нөлөөлөхгүй будагч бодисыг бага зэрэг хийж өгсөн байдаг. Сүрчигний бүх л төрлүүдэд анхилуун үнэр гаргагч бодисын орц хэмжээ нь улс орон бүрт өөр өөр байдаг ч тодорхой хязгаарт хэлбэлзэж байдаг
1.Духи
Духиг(perfume)францаар “Parfum", англиар “Perfume" гэнэ. Духи нь хамгийн их концентрацтай учир хамгийн үнэтэй сүрчигт тооцогддог. Духиг сэрүүн, хүйтний улиралд эсвэл оройн цэнгүүн, зоог, үдэшлэг, уулзалтын үеэр турхэж хэрэглэвэл илүү тохиромжтой байдаг. Духи нь илүү хурц, үнэрээ маш удаан барьдаг. Ийм учраас хүнд, хэт нялуун үнэртэй сүрчгийг өглөө бас халуун зуны улиралд хэрэглэх гэхийн хэрэггүй шүү.
Анхилуун үнэртэй бодис нь духинд 20 - 30 хувьтай байдаг бөгөөд 90 %-ийн спиртэд 23 хувьтай агуулагддаг. Үнэртэй усны найрлаганд 300-аас доошгүй төрлийн ургамлын гаралтай ханд, төрөл бүрийн бодисууд орсон байдаг байна.
Хамгийн сонгодог духи нь Chanel –ийн "Chanel №5" –ийг дурьдаж болно. Үнэр оруулагч нь: Зандан мод, бурбон-ветивер, бурбон-ваниль.
2. Eau de Parfum
Францаар “Eau de Parfum" заримдаа “Parfum de Toilette" гэж ч нэрлэдэг. Үнэртэй усанд үнэр гаргагч бодис нь ерэн хувийн спиртэд 12 – 20 % буюу духиг бодвол хамаагүй бага концентрацтай. Иймд үнэртэй усыг өдрийн духи ч гэж нэрлэдэг. Үнэртэй ус нь анхилуун үнэрээ 5 – 7 цагийн туршид хадгалж чаддаг. Өглөөгүүр түрхсэн үнэртэй ус өдрийн туршид барьж чадахгүй тул өдөрт хэд хэдэн удаа түрхэх шаардлагатай. Анх түрхсэн тэрхэн үедээ хурц үнэртэй, дараа нь аажмаар сарниж алга болдог.Хамгийн сонгодог загвар нь "Yllozuria”-ийн “Yllozure" үнэртэй ус. Анхилуун үнэр гаргагч гол бодис нь жасмин, боловсорсон үүргэнэ жимс.
3.Toilet Water
Францаар "Eau de Toilette" хэмээн нэрлэх бөгөөд дээр дурьдсан хоёр сүрчгийг бодвол илүү хөнгөн сүрчиг. Энэхүү үнэртний найрлагыг авч үзвэл 80-85% спиртэд 8-10 % үнэр оруулагч бодис агуулагдана. "Туалетная вода"- г өдөрт хэд хэдэн удаа шүршэж хэрэглэх хэрэгтэй. Учир нь бага концентрацтай сүрчгийг халуун цаг агаартай үед буюу зуны улиралд, биеийн тамираар хичээллэхдээ, идэвхитэй амралтын цагаар, аялал жуулчлалаар явах үедээ хэрэглэвэл илүү тохиромжтой байдаг.
Энэ сүрчигний хамгийн сонгодог төлөөл нь “Jil Sander” –гийн “Style Summer” сүрчиг юм. Усан сараана цэцэг, бергамот, фрезия, сарнайн перцийн эхүүн үнэрийг энэ сүрчигт шингээж өгсөн байдаг.
4.Cologne
Cologne нь үнэртэй усны төрлуудээсээ хамгийн зөөлөн үнэртэй бөгөөд бүх биеэрээ нилэнхүүд нь түрхэж болдгоороо онцлог юм.
Орчин үеийн хамгийн гайхамшигтай уснуудыг Victoria's Secret, Tablots, Lil Claiborne, Giorgio Armani, Todd Oldhem нарын уснууд тэргүүлж байна.
Дээр дурьдагдсан 4 төрлийн үнэртэн нь яг "үнэртэй ус" гэдэг төрөлд орох бөгөөд дезодорант нь зөвхөн үнэртүүлэгчид орно гэдгийг анхаараарай. Үнэртэй уснаас гадна анхилуун үнэр ялгаруулагчдад: Саван, ванны тос, ванны давс буюу талст, ванны хөөс, гар биеийн тос, bath powder болон deodorant ордог юм байна.
Дезодорант
Францаар "Deo Parfum" гэж нэрлэнэ. Дезодрант нь сүрчигний зэрэгцээ гигиен , ариун цэврийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Сүрчигний зориулалттай дезодрантад үнэр гаргагч бодисын агууламж гурваас аравхан хувьтай байдаг юм.
Дезодорант-спрейгийн сонгодог төлөөл нь "Nina Ricci” –гийн “Nina" төрлийн дезодрант. Калабрын нимбэгний шинэхэн үнэр, ванилийн зөөлөн үнэртэй далдуу , хушны нэмэлт үнэрийг шингээсэн байдаг юм.
Өөрт тохирсон үнэртэн худалдан авах нь амаргүй хэрэг. Тиймд танд хөтөч болох хэдэн зөвлөгөө хүргэе.
- Үнэртэн гоо сайхны мэргэжилтнүүд танд яг ямар үнэр илүү тохирох, ямар сүрчиг худалдаж авах хэрэгтэй талаар үнэн бодит зөвлөгөөг өгч чадна. Энэ талаар мэдлэгтэй Өөрт тохирсон үнэртэн худалдан авах нь амаргүй хэрэг. Тиймд танд хөтөч болох хэдэн зөвлөгөө хүргэе.
хэн нэгний зөвлөгөөг заавал авах хэрэгтэй.
- Хэрвээ та худалдан авах гэж буй сүрчигнийхээ нэрний зөв эсэхийг мэдэхгүй бол яах вэ? Алдаа гаргахгүй байх нэг арга бол өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Тухайлбал, шинэ Givenchy's new Ange Ou Demon эсвэл Agent Provocateur's Maоtresse-г өөрийн ойлгосноороо л хэл.
- Ямар ч сүрчгийг шууд худалдан авах гэж яарах хэрэггүй. Учир нь сүрчгийг үнэртэх үед спирт нь жинхэнэ үнэрийг дарж орхидог. Иймд дэлгүүрээс зөвхөн тухайн сүрчгийг шингээсэн цаасыг л авч гараарай. Хэсэг хугацааны дараа спирт нь ууршиж алга болно. Харин цэвэр үнэр л үлдэнэ. Эхлээд цитрус, өвс ургамлын үнэр мэдрэгдэнэ. Дараа нь цэцэг, хар өнгөтэй жимс, халуун ногоо, эцэст нь үндсэн үнэр болох мод, амбра, ванил үнэртэгдэх болно. Хэрвээ үнэр нь танд таалагдвал арьсандаа түрхээд үз. Сүрчигний үндсэн үнэр нь түрхснээс хойш ойролцоогоор тав орчим цагийн дараанаас үнэртэгдэж эхэлдэг. Үнэртэй ус, духи нь үнэрээ илүү удаан, бүтэн хоног барьдаг юм. 24 цаг өнгөрсний дараа ч үнэр нь танд таалагдсан хэвээр байвал та энэ л сүрчгийг сонгоорой.
- Зарим сүрчиг хувцсыг буддаг. Ихэнх үнэртэй ус нь будагч бодис агуулсан байдаг юм. Мөн цаашлаад өнгийг барьж байхын тулд удаан хадгалагч бодис ч хийсэн байдаг. Зарим сүрчиг энэ зориулалтаар тос агуулна. Хэрвээ сүрчиг өнгөгүй бол хувцсанд будагны толбо тогтохгүй. Харин тос агуулсан эсэхийг шалгахын тулд эхлээд алчууранд шингээж, хэсэг хугацааны дараа шалгаж үзэх хэрэгтэй.
- Үнэртэн сүрчиг худалдаж авахынхаа өмнө өөрийн стиль имижийг тодорхойлсон байвал зүгээр. Сүрчигний үнэрийг үндсэн гурван хэсэгт хуваадаг.

Цэцгэн (Florals) – энэ үнэр нь таатай, бас шинэ
Цитрусын (Chypres) – энэ үнэр нь дулаан, хуурай, ямар нэг мод, халуун ногооны үнэртэй
Дорнын (Orientals) – зөөлөн, мэдрэмтгий, амтлаг. Мэдлэг сайтай худалдагч бол ямар үнэр таны стильд тохирохыг хэлж өгч чадна. Тэр танд сүрчиг бүрийг үнэрлэхийг санал болгоно .
Харин ингэснээр та өөрт тохирсон үнэртнээ сонгох боломжтой болох юм.
- Та хувцсаа өмсчихсөн бол хаана сүрчиг цацах вэ. Хэрвээ та биеийнхээ нүцгэн хэсгүүдээр цацах дуртай бол “туалетная вода” сонгох хэрэгтэй. Түүний найрлаганд ердийн ус орсон байдаг тул үнэртэй усыг бодвол илүү хөнгөн байдаг. Хэрвээ та үнэрээ удаан хадгалах хүсэлтэй байгаа бол үнэртэй ус хэрэглэ. Түүнийг лугшилтын цэг орчимд түрхвэл амархан шингэж бүтэн өдрийн туршид илүү хурц үнэртэгдэх болно.
- Сүрчиг бүхий савыг халуун, гэрэлтэй газар тавихгүй байх нь дээр. Харанхуй, хүйтэн газар чанараа илүү хадгалдаг. Ийм нөхцөлд духи, үнэртэй ус нь хорин жил ч чанараа хадгалдаг гэх. Гэхдээ та задалснаасаа хойш зургаан сарын дотор хэрэглэж дуусвал сайн шүү.

bayrlalaaa medeelel taalagdlaa
ReplyDeletebayrlalaaa medeelel taalagdlaa
ReplyDeleteBayplalaa
ReplyDelete