E-shop

Манай дэлгүүр нь сүүлийн үед мода болж буй загвар дизайнтай бээлий болон хувцасыг танд санал болгож байна. Манайхаар борлогдож буй бараанууд нь маш сайн чанарын түүхий эд материалыг ашиглан үйлдвэрлэгдсэн бараанууд учир та чанарт эргэлзэх хэрэггүй шүү.

Monday, October 11, 2010

Майкл Жексоны бээлий Австралид $49,000 – р зарагджээ

Попын хаан Майкл Жексоны өмсөж байсан цагаан бээлий Австралид  болсон дуудлага худалдаагаар $49,000-д хүрсэн байна. Энэ нь дуудлага худалдаа зохион байгуулагчдын тооцоолж байсан хэмжээнээс бараг 2 дахин их юм байна.Үнэт чулуугаар чимэглэгдсэн цагаан бээлий бол дуучны нэрийн тэмдэг болсон төдийгүй түүний нас барсанаас хойш зарагдаж буй анхны бээлий нь юм байна.
Мэлбурнд зарагдсан тэрхүү бээлийг Жексон 1996 онд Сиднейд Дэбби Ровтой гэрлэх үедээ өмсөж байсан  ажээ. Австрали, АНУ-н дуудлага худалдаанд оролцогчид удаан тулалдсаны эцэст Варвик Стөүн хэмээгч худалдан авсан байна.
Дуудлага худалдааны талаар хүмүүс маш ихээр сонирхож байсан ч ингэтлээ өндөр үнэд хүрнэ гэж бодоогүй гэдгээ дуудлага худалдаа зохион байгуулагчид хэлжээ.
1996 оны 11 сард Жексон Сиднейд ”Ghosts” хэмээх киноны зураг авалтанд орж байсан ба үүнийхээ хажуугаар хуримаа хийсэн аж.
Жексон арга хэмжээ дууссаны дараа хөгжим, киноны эд зүйлс цуглуулагч Билл Хиблд бээлийгээ өгсөн байна. Гэсэн ч Билл Хибл удалгүй нас барсан ба түүний ээж нь бээлийг дуудлага худалдаанд оруулжээ. Жексоныг нас барсанаас нь хойш 2 сарын дараа өнгөрсөн долоо хоногт Калифорниад оршуулсан юм.Түүний оршуулга гэр бүлийн хүрээнд хэвлэл, мэдээллийнхэнийг ч оролцуулаагүй болсон ч шүтэн бишрэгчид нь гадна нь олноороо цугларцгаасан. Харин гэрийнхэн нь болон хүүхдүүд нь оршуулгын ёслол болох цагаас бараг бүтэн 1 цаг хоцорч ирсэнээр оршуулгын ажиллагаа хожимдож эхэлсэн гэсэн шүү.


http://news.yahoo.com/s/nm/20090906/people_nm/us_australia_jackson
http://www.orloo.info/readfull/entertainment/5113-michael-jackson-glove-fetches-49000

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment