БЭЭЛИЙГ СОНГОХДОО
Сонгодог хэлбэрийн костюманд бээлийг малгай, ороолтын єнгєтэй хоршуулан сонгодог байна. Орчин vед бол эсрэг тэсрэг, хурц тод єнгийг илvv эрхэмлэх болсон.
Зєвлєхєд: Хар єнгийн бээлийг гашуудалд, шарыг ан ав хийхэд, цагааныг бvжиг
цэнгvvнд хэрэглэдэг байна.
МАТЕРИАЛ
Сайн чанарын костюм, дээгvvр хувцсанд vнэтэй арьсаар хийсэн бээлий зохицно. Гахайн, ишигний мєн хонины арьсаар хийсэн бээлий сайн чанартайд тооцогддог. Элгэн бээлий маш зєєлєн тансаг байдаг ч усанд их мэдрэмжтэй. Муу тал нь усны нєлєєгєєр хатсаны дараа хатууждаг.
БУДАГ
Савхин бээлий худалдан авахдаа будагны чанарт анхаар. Vvний тулд савхин бээлийний гаднах болон доторхи хэсгийг чийгтэй алчуураар арчаад vз. Сайн чанарын будагтай бээлий нь алчууран дээр будагны ул мєр vлдээдэггvй.
Зєвлєхєд: Хэсэгчилсэн, зvймэл орлуулсан савхин бээлийг бvv аваарай. Эдгээр нь болхидуу харагдахаас гадна, зvйдэл ихтэй тул оёдол нь бєх байдаггvй.
САВХИН БЭЭЛИЙГ ЦЭВЭРЛЭХДЭЭ:
■ Цагаан эсвэл цайвар єнгєтэй арьсан бээлийг бензинээр арчдаг. Бензин ууршсаны дараа тусгай хэлбэрт хатаадаг. Бензиний оронд тетрахлорметаныг ашиглаж болно.
■ Элгэн бээлийг савангийн уусмалд хоёр удаа угаана. Мушгиж, зайлж болохгvй. Тусгай хэлбэрт єлгє. Хатсаны дараа бага зэрэг татаад сэрvvн газар тавь.
■ Зєєлєн арьсан бээлийг тана /тальк/-аар арчихад гялтганадаг.
■ Савхин бээлийний хатуурсан хэсэгт тос тvрхээрэй. Мєн бага зэргийн наранцэцгийн тос хийгээд савангийн уусмалд дэвтээж болно. Ийм уусмалыг урьдчилан., буцалгаж, хєргєсєн байх ёстой!
■ Хєлснєєс чийгтэй болсон арьсан бээлийг тэр дор нь цэвэрлэж бай. Эс тэгвэл хугарамтгай, хатуу болдог.
0 comments:
Post a Comment