Америкийн яруу найрагч Naomi Shihab Nye
Засгийн газар, моторт тэрэгтэй өнөө цагт
Загас шиг шар бээлий юу ч биш л дээ.
Бусадтай адил л жаахан охин байлаа.
Болохгүй, болохгүй гэсэн олон тоормостой байлаа.
Хэрэм оршуулахдаа бүү үнс.
Хэлхээтэй шаараа бүү хагал.
Унжиж байгаа мөс бүү долоо.
Унагаачихав аа, тарвасаа унагаачихав.!
Үй олон болохгүй, болохгүй гэдэг
Үгийн хэлхээ намайг “хүлдэг” байлаа.
Заа, энэ шар бээлий шүү, бүү хаячихаарай гэсэн
Захиас үгтэй хамт Христийн баяраар
Цоо шинэ бээлий бэлгэнд авлаа,би.
Хоргол шиг жижигхэн охин байлаа.
Хориглосон бүхнийг одоо санахгүй байна.
Жирийн л нэг өдөр горхины дэргэд
“Мөс хагарчихаж,удахгүй өвөл өнгөрнө
Мөдхөн бид цаасан онгоцоо урсгана даа”гэж
Хөөрч баярлаад гараараа даллахдаа
Хөөрхөн шар бээлийнийхээ нэгийг усанд унагачихлаа.
Гудамжны доогуур ус бээлийг минь сороод орчихлоо.
Гудамж гэдэг амтайг би тэгэхэд л мэдсэн.
Аргаа барсан би гэр лүүгээ гэлдэрлээ.
Аргагүй шүү дээ.бээлий үнэтэй юм чинь.
Мөнгө гэдэг манайд ховор юм байлаа.
Нэг гартаа ганц бээлийгээ өмсчихөөд
Нөгөө гараа хармаандаа хийчихнэ дээ.
Ээжид минь уйлах шалтаг зөндөө л байгаа
Энэ бээлий,бас надаас болж уйлах л дутаа гэж үү?
Оймсоо эвхэж байхдаа чимээгүйхэн маань уншчихлаа.
Одоо л ээж минь битгий мэдээсэй гэж бурханаас гуйчихлаа.
Угаалгын өрөөгөөр шөнө гүйлдэх жоомнуудад
Хэрвээ миний ор луу ойртохгүй бол
Хэтэрхий сайн охин болно гэж амлалаа.
Тэд сонссон байхаа. Амлалт ч олон байсан даа.
Ар хананд дүүжилсэн цаасан алчуур шиг л
Ар араасаа сар өдрүүд цуварсаар байлаа.
Би дуу дуулаад л,муураа тэжээгээд л,
Битгий гонгино,битгий өшиглө,битгий зодолд...
Жижигхэн шувуухай ч томоотой болчихмоор
Жигтэйхэн олон журамтай байлаа даа.
Тэнгэрийн дор тал яаж унтахаа
Энгэрийн горхи хаашаа урсахаа хүртэл
Тогтоомоор болсон доо.
Зуны нэг сайхан өдөр би дүүдээ
“Талхаа хурдлаарай,шөл бэлэн шүү” гээд л
Тавагтай шөл гэж горхиныхоо усыг хутгаж суулаа.
Хөөх,тэгтэл миний шар бээлий
Хөвөх шахан дүүжэгнэж харагдлаа.
Эргэлдэх усны заваан олз аврагджээ.
Энд даруухан туг гэмээр дэрвэжээ.
Гурван сар хаана байсан бол?
Бээлийгээ угааж аваад
Нөгөө өрөөсөнтэй нь нийлүүлээд
Бэмбийтэл л өвлийн хувцастай хамт чихчихэнэ.
Хэн ч мэдэхгүй.Хэзээ ч мэдэхгүй.
Харви гудамж минь ид шидтэй болчихоо юу даа?
Харьж яваа хүүхдүүд шар гэрэлд умбана.
Хаврын модод амилж,бээлий алсын аялалаас
Мянган миль туулаад эргээд ирдэг болж.
Чекийн дэвтэр,стерео хөгжимтэй энэ дэлхийд
Шар бээлий юу ч биш л дээ? Гэхдээ л...
Живж байна уу,сэлж байна уу гэдэгт л
Жижигхэн ялгаа байна даа!!!

Орчуулсан: Жамсрандоржийн Оюунцэцэг
Эх сурвалж: Даяар Монгол цахим хуудаснаас...
0 comments:
Post a Comment