Бээлий нь зөвхөн хүйтэн бохироос хамгаалах биш, гоёлын дээл хувцаст чимэг болно. Өдрийн цагт хурц өнгөтэй ноосон арьсан бээлий өмсөх хэрэгтэй.
Гоёлын пальтод нимгэн арьс, илгэн бээлий зохих ба гарыг урт харагдуулдаг. Цагаан бээлий нь хиргүй хиргүй цэвэр бол гоёлын дээд зэргийн хэлбэр юм.
Сийрэг нүхтэй бээлийг дэрэвгэр пальтон дээр өмсөнө.
Бээлий өнгөнийхөө хувьд цүнх, гуталтай нэг өнгө юмуу ойролцоо байвал төгс зохицол болно.
Жишээ нь цагаан саарал эсвэл цайвар хүрэн өнгийн бээлий зуны бүх төрлийн даашинз, хувцсан дээр зохино.
Хар саарах, бараан хүрэн өнгийн бээлий хавар намрын ямар ч пальтотой аятайхан хослол болдог. Та оймс өмсөөгүй тохиолдолд бээлий өмсөхгүй. Эсгий малгай, зузаан пальто дээр савхин юм уу илгэн бээлий, зуны даашинз болон костюм, мөн задгай шаахайн дээр капронон, торгон, эсвэл нимгэн нэхмэл бээлий өмсвөл зохимжтой.
Өвлийн бээлийний сор нь таны хувцасны өнгөнд зохицсон ноолууран бээлий юм. Хүйтэн өвөлд таван хурууны биш хуруугүй бээлий өмсөх нь дээр, учир нь дотор нь хуруу чөлөөтэй хөдлөхөөс гадна хөлдөхөөс хамгаална.
Үрчийж хатсан савхин бээлийн тосон туулга шингээсэн цэвэр алчуураар арчвал хэдэн цагийн дараа л уян зөөлөн болж гялалзана. Элэгдэж цайрсан газарт урдаар алилхан өнгийн бэх түрхэх хэрэгтэй.
Бариу савхин бээлийг сунгахын тулд чийгтэй алчуурт өоож хэсэг байлгасны дараа гартаа хийж хатаха буюу бүрээстэй төмөр утсаар хийсэн тэлүүрт углаж хатаана.
Илгэн бээлийг гартаа хийж савантай бүлээн усаар угаагаад хуурай алчуурт усыг шингээн аятайхан дэлгэж хатаана. Ноосон нэхмэл даавуу бээлийг савантай хүйтэн усаар угааж дэлгэж хатаана. Савхин бээлийг хатуурч, хир дааг суувал орос цуутай усаар арчвал зөөлөрнө.

Зохиогч Д.Нямдаваагийн
“Байхгүй Юмгүй Ном”-оос
0 comments:
Post a Comment